Судалгааны үе шат

 
DSC_9566.jpg

Судалгаа

Судалгааны эхний хэсэгт гэр хорооллын гурван байршилд амьдарч буй оршин суугчдын зорчих хөдөлгөөний төлөв байдал, хүртээмжид тулгарч буй бэрхшээлийн талаар нарийвчилсан зураглал гаргах юм. Үүнийг тухайн газарт амьдарч буй хүмүүсээс ярилцлага авах, зорчих хөдөлгөөний судалгаа авах, GPS буюу байршлын мэдээллийг ашиглан гүйцэтгэх болно.

Чанарын судалгааны нэг хэсэг болох этнографи, дэлгэрэнгүй ярилцлага, зорчих хөдөлгөөний зураглал болон давтамж, хэрэгслийг тодорхойлох ажлыг 2020 оны 5-р сараас 9-р сарын хооронд гүйцэтгэхээр ажиллаж байна.

Rural Urban Framework, the University of Hong Kong

Хэлэлцүүлэг

Төслийн дараагийн үе шатад сонгосон гурван байршлын судалгааны явцад тодорхойлсон зорчих хөдөлгөөний асуудал, бэрхшээлийг иргэд хамтарч шийдвэрлэх боломжийг хайх зорилготой хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулна.

ТУРШИЛТЫН ТӨСЛҮҮД

Судалгаа, хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн СХД-ийн 31 болон 43-р хороодод хүргэлтийн туршилтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан. Эхний туршилтыг 2021 оны 6-р сард цар тахлын улмаас хөл хорионд байгаа иргэдэд эмийн хүргэлтийг өрхийн эмнэлэгтэй хамтран зохион байгуулсан. Харин 2022 оны 2-р сард нүүрсний хүргэлтийн үйлчилгээг хороодын нутаг дэвсгэрт туршсан. Хоёр туршилтын хугацаанд төслийн баг албан бус таксины холбоотой хамтран ажиллаж, технологийн шийдлээр зорчих хөдөлгөөнд тулгардаг асуудлуудыг шийдэх боломжийг эрэлхийлсэн билээ.